Хувилахуйн ухаан бол байгалийн шинжлэх ухааны салбар
2011-05-13
Үнэлгээ

Ангилал: Үнэлгээ

Суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний тестийг SOLO таксономид тулгуурлан боловсрууллаа. Үнэлгээ нь сургалтанд хүчтэй нөлөөлдөг сургалтын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өнөөгийн үнэлгээний арга зүй нь сургалтанд хүчтэй нөлөөлөхүйц байж чадахгүй байна. Суралцагчдын ур чадвар хөгжиж, сурах үйл явц идэвхжиж байвал нэг талаар үнэлгээний үр дүнг сургалтанд ашиглаж байна гэж үзэх үндэстэй юм.

  • Орчин үеийн үнэлгээний арга зүй нь сургалтын технологийн шинэчлэлийг даган өөрчлөгдөж байгаа бөгөөд үнэлгээний арга зүйн энэ шинэчлэлийг SOLO таксономийн үзэл санаанд тулгуурлан шийдэх хандлага хөгжиж байна.

  • Уламжлалт сургалтанд мэдлэг суралцагчаас ангид байдаг, түүнийг багш дамжуулж олгодог, суралцагчийн эзэмшсэн мэдлэгийг ихэвчлэн тоогоор үнэлдэг хандлага давамгайлж байсан. Тодруулбал, үнэлгээний тоон хандлагыг түлхүү ашиглаж байлаа.

  • Бид сургалтын технологио конструктивизмын үзэл санаанд тулгуурлан шинэчлэж байгаа. “Сургалтын өмнө суралцагчид хүрээлэн буй орчноосоо олж авсан хур мэдлэг, чадвар байдаг, мэдлэг дамждаггүй, түүнийг суралцагч үйл ажиллагаагаарааа бүтээдэг, мэдлэг эзэмшилтийн түвшингүүд байдаг” зэрэг нь конструктивизмын гол үзэл санаа гэдгийг бид мэднэ. Сургалтын технологи ийнхүү шинэчлэгдэж байгаа учир үнэлгээ ч мөн өөрчлөгдөх нь дамжиггүй. Олон улсад үнэлгээний технологийн энэхүү өөрчлөлтийг SOLO таксономийн үзэл санаанд тулгуурлан шийдвэрлэх хандлага түгээмэл байна. Тодруулбал үнэлгээний чанарын хандлага юм.

SOLO таксономи нь суралцагчдын сурлагын амжилтыш үнэлэх боломжит хэрэгсэл гэдэг нь олон судалгаа, туршилтаар батлагдсан юм. Энэхүү таксономийн үзэл санаа нь сургалтын зорилтын хэрэгжилтээр суралцагчдын чадамж хэрхэн хөгжиж байгааг төдийгүй сургалтын үр дүнгийн чанарыг тодорхойлоход оршдог байна. SOLO таксономи суралцагчийн хариултад чанарын шинжилгээ хийхэд тохиромжтой гэж эрдэмтэд үзэж байна. Үнэлгээний тоон хандлага нь сурлагын амжилт хир өндрийг,чанарын хандлага нь ямар арга замаар хир зэрэг амжилттай явагдаж байгааг тус тус илрүүлдгээрээ онцлог ажээ.

SOLO таксономийн үзэл санаа нь “Суралцагчийн мэдлэгийн бүтэц”ийн судалгааны үр дүн бөгөөд Жан Пиажегийн оюун ухааны хөгжлийн онолд үндэслэдэг байна. SOLO гэдэг үг нь Structure Observed Learning Outcomes гэсэн англи үгнүүдийн эхний үсгээс бүтдэг. Тоон хандлагаар юу мэдсэнийг үнэлдэг ба мэдлэг нь хоорондоо холбоогүй мэдээ баримт байдаг. Чанарын хандлагаар суралцагчид эзэмшсэн мэдлэгээ шинэ ухагдахууныг ойлгох,тайлбарлахад хэрхэн ашиглаж байгааг болон эзэмшсэн мэдлэг, бүтээж буй мэдлэгийн холбоо хамаарал нь ямар байгааг үнэлдэг төдийгүй энэ чадвар нь хэрхэн хөгжиж байгааг ч үнэлдэг байна. Ийнхүү суралцагчийн бүтээсэн мэдлэг нь сургалтын үр дүнгээр илэрнэ гэж үздэг. Үнэлгээний чанарын хандлагаар суралцагчдын бүтээсэн мэдлэг, чадварыг тодорхой бүтэц бүхий асуултаар илрүүлэх боломжтой гэж үздэг байна. Ингэхдээ суралцагчийн мэдлэг эзэмшихдээ дамжиж өнгөрөх 5 бүтэц бүхий түвшинг ялгасан байдаг. Эдгээр түвшингүүд дараалсан байдаг ба мэдлэгийн бүтцийн зохион байгуулалтанд үндэслэдэг. Суралцагч сургалтын зорилтоор мэдлэгээ хэрхэн бүтээж байгааг илрүүлдэг байна.

Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 бүтэц бүхий түвшин:

  1. Бүтцийн өмнөх

  2. Энгийн

  3. Нийлмэл

  4. Учир шалтгаант

  5. Хийсвэр

Даалгаврын бүтэц

Х ангийн химийн даалгаврын агуулгын хүрээнд үндэслэн дараах бүтцээр боловсруулсан. Даалгаврын 5 бүлэг агуулга нь тус бүр 3-4. Нийт 12 чадвараар тодорхойлогдсон тул 75 даалгавар боловсруулсан. Нийт даалгаврын 2 нь бүтцийн өмнөх 10 нь энгийн, 51 нь нийлмэл, 10 нь учир шалтгаант, 2 нь хийсвэр түвшний даалгавар байв.

Даалгаврын бүтэц

Мэдлэг эзэмшилтийн түвшин

Даалгаврын тоо

Бүтцийн өмнөх

2

Энгийн

10

Нийлмэл

51

Учир шалтгаант

10

Хийсвэр

2

Нийт

75

Эдгээр даалгаврыг 5 бүлэг сэдэв тус бүрээр адил тоотой байхаар даалгаврын бүтцийг нарийвчлан тодорхойлсон болно.

Даалгаврын нарийвчилсан бүтэц

д/д

Агуулгын ай

Нэгж хичээлийн тоо

Мэдлэг эзэмшилтийн түвшин

Нийт даалгавар

Агуулгат эзлэх хувь

Б/Ө

Э

Н

У/Ш

Х

Даалгаврын тоо

Бодисын бүтэц

4

1

2

9

2

1

15

20

Урвалын зүй тогтол

6

1

2

9

2

1

15

20

Уусмал Э.Д.О

5

2

11

2

15

20

Химийн элемент биологийн үүрэг

6

2

11

2

15

20

Химийн үйлдвэрлэлийн үндэс

4

2

2

11

2

2

15

20

Нийт даалгавар

2

10

51

10

2

75

20

Агуулгат эзлэх хувь

2,6

13,3

68

13,3

2,6

100%

100%

Тайлбар: БӨ-Бүтцийн өмнөх, Э-энгийн, Н-нийлмэл, УШ-учир шалтгаант, Х-хийсвэр.

Мэдлэг эзэмшилтийн түвшин

Даалгаврын дугаар

  1. Бүтцийн өмнөх

1

  1. Энгийн бүтцэт

2-3

  1. Нийлмэл бүтцэт

4-12

  1. Учир шалтгаант

13,14

  1. Хийсвэр

15

Бодисын бүтэц” сэдвийн мэдлэг, чадвар, дадлын эзэмшилтийг үнэлэх тест

  1. Дараах холимог бодисуудаас алиныг нь нэрэх аргаар цэвэрлэх вэ?

А. Натрийн хлорид ба натрийн карбонатын талст

B. Төмөр ба нүүрс

C. Ус ба спирт

D. Нүүрс ба ус

E. Гууль, ширэм

  1. Зурагт ямар бодисын талст оронт торыг үзүүлсэн байна вэ?

A. Алмаз

В. Бал чулуу

С. Улаан фосфор

D. Цагаан фосфор

Е. Талст цахиур

  1. Бодисын ангилал ба томъёог хооронд нь харгалзуул.

Бодисын томъёо Бодисын ангилал

  1. HNO2 А. Хүчлийн оксид

  2. AgNO3 Б. Суурийн оксид

  3. HgO В. Хүчилтөрөгч агуулсан хүчил

  4. Cu(OH)2 Г. Суурь

  5. SO3 Д. Давс

  6. HF Е. Хүчилтөрөгчгүй хүчил

  1. Туйлтай холбоотой, туйлгүй молекулыг заана уу.

  1. HCl B. NaCl C. Cl2 D. Cl2O7 E. CCl4

  1. Ионы болон ковалентын холбоо хоёуланг нь агуулсан молекулыг

нэрлэнэ үү.

А. Натрийн карбонат

B. Натрийн хлорид

C. Хлортустөрөгч

D. Хлор

E. Иод

I

II

III

IV

V

VI

VII

VIII

H

He

Y

Z

X

T

V

  1. Аль элементийн атомын электронт бүтэц нь …3s2 байх вэ?

A.X B. T C. Y D. V E. Z

  1. Х+3 ионы найрлаганд 10 электрон, 15 нейтрон агуулагдана. Х элементийн үелэх систем дэх атомын дэс дугаар болон массын тоог тодорхойлно уу.

Дэс дугаар Массын тоо

A. 10 28

B. 13 25

C. 13 28

D. 15 25

E. 15 28

  1. Нүүрстөрөгчийн атом бусад элементийн атомтай холбогдох тохиолдлуудыг өгчээ. Элементүүдийн харьцангуй сөрөг чанарыг үндэслэн холбоонуудыг туйлшралын буурах дарааллаар байрлуулна уу.

1. C-O 2. C-CI 3. C-S

Элементүүдийн харьцангуй цахилгаан сөрөг чанарын утга:

С-2.5; O-3.5; Cl-2.8; S-2.6

A. 2; 1; 3 B. 2; 3; 1 C. 3; 1; 2 D. 3; 2; 1

  1. Байгальд литийн Li-6; Li-7 гэсэн хоёр изотоп 7.5:92.5 харьцаатай оршдог бол литийн дундаж атом массыг олно уу.

A. 6.075 B. 6.925 C. 6.7 D. 6.5 E. 6.9

  1. Хүхрийн атомын 3p4 гэсэн энергийн дэд түвшинд орших электронуудын гол квантын тооны утга хэдтэй тэнцүү вэ?

A. 1 B. 2 C. 3 D. 4 E. 5

11. 119Х+3 ион 47 электронтой. Энэхүү элементийн 120Х изотопийн нейтроны тоог олно уу?

А. 68 B. 69 C.70 D.75 E.76

  1. 3px1 электроны квантын тоон утгуудыг зөв харгалзуулсан хариуг сонгоно уу.

n l ml mS

A. 1 0 0 +1/2

B. 2 1 -1 +1/2

C. 3 0 0 +1/2

D. 3 2 -1 -1/2

E. 3 1 1 +1/2

  • 0.92 г Х шүлтийн металлыг 799.12мл усанд уусгахад хэвийн нөхцөлд 0.448л устөрөгч ялгарчээ. Даалгавар нь 13,14-р тестэнд хамаарах болно.

  1. Х металлын харьцангуй атом массыг олно уу. Энэ нь ямар элемент вэ?

А. 46, Cd B. 23, Na C. 39,K D. 20, Ca E. 58, Rb

  1. Үүссэн уусмалын нягт нь d0,1г/мл бол молийн концентрацийг тооцоолно уу.

  1. 0.2 B. 0.4 C. 4 D.2 C.0.02

  1. Э2+ катионы электрон томъёо нь …3p63d3 бол энэ элементийн үелэх тогтолцоонд эзлэх бүлэг, үеийн дугаар ба дэс дугаарыг тодорхойлно уу?

A. V бүлэг, 4-р үе, 33-р элемент

B. VII A бүлэг, 4-р үе, 35-р элемент

С. VII Б бүлэг, 4-р үе, 25-р элемент

D. VIII бүлэг, 4-р үе, 26-р элемент



Comments

Сүүлийн бичлэгүүд

. Сурагчдын судалгаа
. Судалгаа
. Химийн үйлдвэрийн үндэс
. Чанарын урвал
. ЕШ-ийн үнэлгээ
. Үелэх систем
. Үнэлгээ
. Химийн бодлого бодох зөвлөмж
. S ба p орбиталь
. Саармагжих урвал
. Ионы болон ковалент холбоо
. Ковалент холбоо
. Химийн хичээлийн туршилт
. Цахим хэрэглэгдэхүүн
. Туршилт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. suvdmaa_suugii
. Nice
. soonoo
. ogii68

Бичлэг: 7 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax