Ангилал: Зөвлөгөө
Ерөнхий боловсролын сургуулийн химийн хичээлийн стандарт, цөм хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдийг заасны дараа сурагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд бодлого бодуулах нь ихээхэн ач холбогдолтой байдаг.
Химийн бодлого бол химийн онолын мэдлэгийг бататган хөгжүүлэх болон шийдвэрлэх тодорхой нэгэн зорилго агуулсан цогц асуудал юм.
Химийн бодлого бодсон байдал нь онолын мэдлэг эзэмшилт, түүнийг хэрэглэх мэдлэг, чадварын түвшинг харуулдаг.
Химийн бодлогын утга санааг бүрэн ойлгож ухаарсны үндсэн дээр химийн үндсэн ойлголтууд ба хуулиудыг хэрэглэн олон янзаар сэтгэн хувилбар гарган ургуулан бодох нь онолын мэдлэг өргөжин тэлэх, оюун ухааны хөгжлийг бий болгох чухал ач холбогдолтой.